Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон.
Бамбай хоншоорт могой үерийн усаар дамжин нийслэлд орж ирэх нь ихэсжээ. Энэхүү могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.
Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна.
Ерөнхий шинж:
Могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй.
Могойд хатгуулсны дараа хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг.
Могойд хатгуулсан
үед ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна:
Анхны тусламжаа зөв үзүүлбэл цаашдын эрсдэлээс хамгаалж чадна.
