Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод өндөрлөж, Монголын баг тамирчид наймдугаарт байрт жагслаа.
Энэ удаагийн ДАШТ-д 78 орны жүдочид өрсөлдсөнөөс Оросын жүдочид дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлэв. Тус улс 18 жүдочоо Ташкент руу илгээснээс 10 нь медаль хүртэж, дөрөв нь шагналт байрт шалгарчээ. Тэгвэл Туркийн жүдочид анх удаа дэд байрт жагссан бол Франц, Япон, Узбекистаны эхний тавд эрэмбэлэгдлээ. Харин Киргиз, Казахстан, Монгол, Серб гэсэн дарааллаар эхний 9 байр тодорсон байна. Залуучуудын ДАШТ-ээс есөн орны жүдоч аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 25 орон ямар нэгэн байдлаар медаль хүртжээ.
Манай улсын тухайд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлагад 18 тамирчин өрсөлдсөнөөс 57 кг-д “Гүрү Дожо” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртсэн бол Л.Булган, Х.Маралмаа нар тав, Э.Буян-Өлзий долдугаарт байрт шалгарсан амжилт үзүүлэв.
Монголын жүдочид холимог багийн ДАШТ-д эхний тойрогт ОХУ-тай таарч, 2:4-өөр ялагдсан байна. Холимог багийн ДАШТ-д Япон түрүүлж, ОХУ мөнгө, Франц, Бразилын жүдочид хүрэл медалиар энгэрээ мялаажээ.