Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн уулзвар Монгол Улсад хоёр бий.
Нэг нь Алтай таван богд уулын орой дээр байдаг тул зорьж очиход бэрх. Харин нөгөө нь Дорнод аймгийн Чулуунхороот суманд байдаг. Эрээнцавын хилийн боомтын ойролцоо, Чулуунхороот сумаас зүүн тийш 80 км зайд байх энэхүү цэгт 1993 онд гурван улсын төлөөлөгчид гурван тулгуурт баганыг босгожээ.
Мөн аялал жуулчлалын бүс болгох зорилгоор Хятадын тал төмөр хашаа барьж, өнгөт хавтангаар талбай засаж, сүлдтэй хөшөө босгосон байдаг бол Оросын тал хайрга бүхий талбай засаж хоёр ч хөшөөг байгуулаад байгаа юм.