Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр энэ оны 3 дугаар улиралд 111 иргэн зуучлуулжээ.
Тэдний 64.9 хувь буюу агдсаны 72 нь БНСУ руу, 35.1 хувь буюу 39 нь Япон улс руу зуучлуулсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлуулсан иргэдийн 43.2 хувь буюу 48 нь эрэгтэй, 56.8 хувь буюу 63 нь эмэгтэй юм. Тэдний 30.6 хувь нь 30-34 насныхан эзэлж байгаа нь хамгийн их үзүүлэлт юм. Зуучлуулсан иргэдийн 44.1 хувь буюу 49 нь бакалавр, 34.2 хувь буюу 38 нь бүрэн дунд, 9.9 хувь буюу 11 нь тусгай мэргэжлийн дунд, 3.6 хувь буюу 4 нь дипломын дээд, 2.7 хувь буюу 4 нь техник мэргэжлийнх, 2.6 хувь буюу 3 нь боловсролгүй, 1.8 хувь буюу 2 нь суурь түвшинтэй байв.
Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад зуучлуулсан иргэдийн хамгийн олон 51.4 хувь буюу 57 нь боловсруулах үйлдвэрлэлийн, 15.3 хувь буюу 17 нь зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний, 12.6 хувь буюу 14 нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны, 10.8 хувь буюу 12 нь барилгын, 5.4 хувь буюу 6 нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын, 4.5 хувь буюу 5 нь бусад салбарт зуучлуулжээ.