Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Нью-Йорк хотноо энэ сарын 2-6-нд болсон НҮБ-ын Суурин зохицуулагчдын ээлжит уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн оролцов.
Эл хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг ахиулахад НҮБ-ын Суурин зохицуулагч болон Удирдлагын багийн үзүүлж буй дэмжлэг туслалцаанд талархал илэрхийлсний зэрэгцээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад НҮБ-аас оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэв.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн одоогийн бүтцийг хэвээр хадгалж, тогтвортой бөгөөд хангалттай санхүүжилтээр хангах нь манай улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.