Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагаас баяр хүргэсэн мэндчилгээ ирүүллээ.
Уг мэндчилгээнд:
“Россия Сегодня” олон улсын хэвлэл мэдээллийн группийн нэрийн өмнөөс мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойн баярын халуун мэндчилгээг тус агентлагийн мэргэжил нэгт эрхэм хүндэт та бүхэнд өргөн дэвшүүлье.
Энэхүү гайхамшигтай үйл явдал нь сэтгүүл зүйн салбарт та бүхэн урт удаан хугацаанд тууштай ажиллаж, Монголын хэвлэл мэдээллийн салбарт чухал үүрэг гүйцэтгэснийг илтгэнэ. 100 гаруй жилийн туршид МОНЦАМЭ нь Монголын тухай мэдээллийг хэрэглэгчдэд түгээх, түүний түүхийг дэлхий дахинд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Манай агентлагуудын хоорондох түншлэл ба мэргэжлийн хэлхээ холбоо нь харилцан хүндэтгэл, итгэлцэл ба найдвартай, цаг үеэ олсон мэдээллээр хангахад чиглэсэн нийтлэг зорилго дээр суурилж буйг бид өндрөөр үнэлдэг. Бидний хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлж, мэргэжлийн солилцоо, хамтарсан санаачилга гаргах шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн хэвлэл мэдээллийн орчинд мэдээллийн агентлагуудын хоорондын бат бөх түншлэл урьд урьдынхаас илүү чухал ач холбогдолтой болж байна.
МОНЦАМЭ-гийн нийт хамт олонд цаашдын амжилт, сонирхолтой шинэ төслүүд, мэргэжлийн ололт амжилтуудыг хүсэн ерөөж, та бүхний чухал ажилд амжилт хүсье. Бидний нөхөрлөл, хамтын ажиллагаа олон жилийн туршид цэцэглэн хөгжих болтугай. 105 жилийн ойн баярын мэнд хүргэе! хэмээсэн байна.