Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын шатрын спортын дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж яваа Эрдэнэт хотын уугуул, шатарчин Бат-Эрдэнийн Мөнгөнзулыг тус хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.
Б.Мөнгөнзул бага наснаасаа шатрын спортоор хичээллэж, олон улсын болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн юм.
Тэрбээр 2022 онд Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулсан Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад хувийн дүнгээр алтан медаль хүртсэн нь түүний спортын замналын томоохон амжилтын нэг юм.
Мөн 2025 онд Монгол Улсын шатрын аварга болж, 2026 онд Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ны эмэгтэй их мастер (WGM) цол хүртжээ.


