Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Анагаах ухааны Дархан-Уул аймаг дахь Сувилахуйн танхим Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасагтай хамтран сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтад эрүүл мэндийн байгууллагуудын 89 сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдаж, онолын мэдлэгээ дадлагаар бататган, яаралтай тусламжийг багаар үзүүлэх арга барилд суралцав. Мөн төрөлжсөн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай мэдлэг, дадлага олгоход анхаарчээ.

Орхон аймгийн БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасаг анх 40 мянган хүнд үйлчлэхээр байгуулагдсан бол өдгөө Эрдэнэт хот болон хөрш аймгуудын 140 гаруй мянган хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүний улмаас тус тасгийн ачаалал анх төлөвлөж байснаас гурав гаруй дахин нэмэгджээ.
Үүнтэй холбоотойгоор Хойд бүсийн Яаралтай тусламжийн төвийг ирэх онд шинээр байгуулах саналыг аймгийн ИТХ-д хүргүүлээд байна.