Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БАНКГОК, 2026 оны аравдугаар сарын 29 /Kazinform/. Аадар бороо үргэлжлэн орсоор байгаа тул Пукет хотын захиргаа байгалийн гамшгийн аюулын улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Энэ тухай The Nation сэтгүүлд мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, их хэмжээний хур тунадас, хөрш бүс нутгуудаас орж ирж буй усны урсгалаас шалтгаалан Банг Яй сувгийн усны түвшин маш богино хугацаанд дээшилсэн бөгөөд бороо цаашид үргэлжлэн орвоос орон сууцны байшингууд усанд автах эрсдэл үүснэ.
Таиландын Цаг уурын департаментын мэдээллээр, тус улсын өмнөд эргийн дагуух нутаг дэвсгэрийн 70 хувьд нь аадар бороо орох магадлалтай байгаа бол Пукетийн зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байна. Таиландын Гидроинформатикийн хүрээлэнгээс Пукетийг оролцуулаад 10 мужид үүсэж болзошгүй нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулахыг анхааруулжээ. Далай тэнгист гарахгүй байхыг жижиг хөлөг онгоц эзэмшигчдэд сэрэмжүүлсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сард болсон үерийн улмаас Таиландад 8 хүн амиа алдсан ба нийслэл Бангкокийг оролцуулаад 10 гаруй мужийн 50 бүс районыг гамшгийн бүс хэмээн зарлажээ.