Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр хүйтэн байна. Цас их унасны улмаас зам, даваа, гүвээ мөстөж, халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 1 мм хүртэл цас орж, цасан шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, говь, тал, хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүсэх юм.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16-21, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10-15, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -6-8 градус хүйтэн байх ажээ.