Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар–2026” аяны хүрээнд “Нацагдоржийн шүлгийг хэн сайн унших вэ?” уран уншлагын боловсролын хөтөлбөрийг зохион байгууллаа.
Энэхүү хөиөлбөр нь Монголын их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг хүүхэд багачуудын дунд сурталчлах, эх хэлний зөв хэрэглээ, уран тод унших чадвар, утга зохиолын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн шаамар сумын суралцагчид их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн замналтай танилцаж, түүний шүлэг, зохиолоос сонгон уран яруу уншиж, авьяас чадвараа сорилоо.
Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Од” зэрэг бүтээлээр дамжуулан эх орон, байгаль дэлхий, эх хэлний үнэ цэнийг танин мэдэхийн зэрэгцээ шүлгийн утга агуулга, үгийн сонголт, уран дүрслэлийг мэдэрч, өөрийн дуу хоолойгоор илэрхийлэх боломж бүрдсэн юм.
Уран уншлага нь хүүхдийн зөв дуудлага, үгийн баялаг, өөртөө итгэлтэйгээр үзэл бодлоо илэрхийлэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ ном, утга зохиолыг сонирхон унших сэдэл төрүүлдэг.
Ийнхүү “Соёлын бүтээлч сар – 2026” аяны хүрээнд зохион байгуулсан энэхүү ажил нь үндэсний утга зохиолын өвийг хүүхэд багачуудад таниулах, эх хэл, соёлоо эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын ач холбогдолтой ажил боллоо.