Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Сэлэнгэ аймагт ажиллах бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах асуудлаар санал солилцов.
Мөн иргэд болон асран хамгаалагчдын өдөр тутмын амьдралд тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээний хүртээмж, шаардлагатай дэмжлэгийн талаар ярилцаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог хангах нь зөвхөн нийгмийн хамгааллын асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, төрийн үйлчилгээний хүртээмжтэй салшгүй холбоотой юм. Тиймээс иргэдийн бодит хэрэгцээнд нийцсэн бодлого, шийдвэр гаргах, тэдний санал хүсэлтийг холбогдох байгууллагын үйл ажиллагаанд тусгах шаардлагатайг уулзалтаар онцоллоо.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрийн бодлого, шийдвэрт тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар санал солилцлоо.