Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр аймгийн төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулан өглөө.
Энэ удаагийн шагналын онцлох үйл явдлын нэг нь Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас анхны Гавьяат цолтон төрсөн явдал байв. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, даргаар олон жил ажилласан ахмад төрийн албан хаагч О.Буянтогтохыг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа.
Мөн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, Клиникийн профессор Ё.Буяндэлгэрийг Эрүүлийг хамгаалахын гавьяат
ажилтан цолоор шагнав. Тэрээр тус эмнэлгийг 21 жил удирдахдаа иргэдэд ээлтэй,
тохилог орчин бүрдүүлж, эмч, мэргэжилтнүүдийн чадварлаг багийг төлөвшүүлэн,
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр
оруулжээ.
Түүнчлэн төрийн болон нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг дараах төрийн дээд одон, медалиар шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Л.Шатар, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Г.Ганболд,
Алтан гадас одонгоор: Аймгийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга М.Наранчимэг, УБТЗ-ын Сүхбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч Д.Оюунчимэг, Хөл бөмбөгийн дасгалжуулагч, ахмад багш Ц.Ганхуяг, Мандал сумын ЗДТГ-ын дарга Д.Лувсандагва, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Одгэрэл, Сүхбаатар сумын ЗДТГ-ын Авто замын хяналтын улсын байцаагч Г.Баярхүү, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны тасгийн сувилагч Ж.Батнавч,
Цэргийн гавьяаны одонгоор: Аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа С.Батжаргал, аймгийн Прокурорын газрын Харуул хамгаалалтын албаны ажилтан, бэлтгэл ахмад Г.Алтантовч,
Хөдөлмөрийн хүндэт медалиар: Аймгийн Боловсролын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Цэнд-Аюуш, аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Гандүүрэн нар тус тус шагнууллаа.