Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотод эхэлсэн шатрын Азийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монгол, Хятад, ОХУ, Энэтхэг, Казахстан, Узбекистан тэргүүтэй 18 орны баг өрсөлдөж байна.
Монголын эрэгтэй баг нээлтийн тоглолтод Пакистаныг 4:0-ээр хожиж гараагаа сайн эхлүүлсэн бол өчигдөр Сиритэй 2:2-оор тэнцжээ. Багийн бүрэлдэхүүнд Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Х.Итгэлт, С.Чингүүн, Х.Өлзийхишиг, ФИДЕ мастер Н.Содбилэгт нар багтжээ. Эрэгтэйчүүд өнөөдөр Узбекистаны багтай цагаанаар тоглоно.
Харин эмэгтэйчүүд нээлтийн тоглолтдоо АНЭУ-ыг 4:0-ээр хожсон бол Энэтхэгийг хүчтэй багтай өчигдөр 2:2-оор тэнцжээ. Энэ тоглолтод манай багийн нэгдүгээр ширээнд тоглож буй их мастер Т.Мөнхзул хожигдсон бол кандитат мастер Х.Баясгалан, ФИДЕ мастер Н.Содгэрэлт нар тэнцэж, ФИДЕ мастер Э.Хүслэн багтаа хожсоноор тэнцээний оноог авчирсан байна. Тэд Узбекистаны багтай өнөөдөр хараар тоглох хуваарь гарчээ.
Тэмцээний аварга баг болон медальтнууд энэ сарын 17-нд тодорно.