Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол туургатны адуун соёлын “Агтана хүрээт” наадам энэ сарын 7, 8-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрхны ар бэлд болно.
Монгол адууны өв соёл, уламжлалыг сурталчлан таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус наадмыг энэ жил ес дэх удаагаа зохион байгуулна.
Наадмыг “Агтана хүрээт хүлэгч эрс” ТББ, “Морьтой монголжин” ТББ, Сүхбаатар аймгийн болон Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар, “Угшил” сан хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Наадмын хөтөлбөрт нар харах ёслол, адуучдын тэмцээн, шилмэл гүүний үзэсгэлэн худалдаа, морьтны жагсаал, ажнай хүлэгт хүндэтгэл илэрхийлэх ёслол, гал тахих зан үйл зэрэг уламжлалт үйл ажиллагаа багтжээ.
