Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Хөөврийн булгийн эхийг хамгаалах, Ганга нуур орчимд татмын ойжуулалт хийх, инженерийн хийцтэй гүн өрмийн худгуудыг нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрээр тоноглох ажлыг Орон нутгийн хөгжлийн сан болон уур амьсгалын ногоон сангийн Адапт төслийн хамтарсан санхүүжилтээр хийжээ.
Эдгээр ажил нь бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын эрсдэлийг харгалзсан төлөвлөлтийг харилцан уялдаатай хэрэгжүүлэх замаар малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Лионел Лорон Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ дээрх ажлын үр дүнтэй газар дээр нь танилцлаа.
Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад 2028-2032 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулахтай холбоотой оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, санал хүсэлтийг сонссон байна.
