Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг энэ онд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр 1.5 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Тус аймаг БНХАУ-ын Ляонин, Шаньси муж, Шилийн гол аймаг, Зүүн үзэмчин хошуу, БНСУ-ын Пусан хотын Тунмён их сургууль, Япон, АНУ-ын ЭСЯ, НҮБ болон бусад гадаадын байгууллага, орон нутгийн захиргаатай хамтран ажилласан байна.
Хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд, ус хангамж, ариун цэвэр, боловсрол, хүний хөгжил, жендэр, засаглал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Мөн гадаад улсад зохион байгуулсан сургалт, хурал, туршлага судлах үйл ажиллагаанд 150 гаруй албан хаагч, байгууллагын төлөөлөл, багш, 40 гаруй сурагчийг хамруулсан байна.
Эдгээр хамтын ажиллагаа нь төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, малчдыг дэмжих, гадаад харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит дэмжлэг болж байгааг орон нутгийн удирдлагууд онцоллоо.