Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Ёкозүна болсноос хойш нэг ч түрүүлж чадаагүй, бэртлийн улмаас хоёр тэмцээнийг дундаас нь орхисон Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдах шийдвэр гаргаж, хоёр даваатай явна. Тэрбээр өчигдөр өвдөг шороодсон бол озэки Киришима Б.Лхагвасүрэн мөн л уналаа.
Тэгвэл өнөө цагт сумод барилдаж буй хамгийн ахмад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дараалан яллаа. Түүний хувьд өчигдөр Дайсэзан А.Асгахадыг давснаар макүүчи зиндааны 716 дахь ялалтаа авч ёкозүна Кисэносатог ардаа орхин зургаадугаарт жагсаж эхлэв. Цагтаа сэкивакэ цолд хүрч явсан Тамаваши макүүчи зиндаанд 1501 барилджээ. Ингэхдээ 101 башёд барилдаж байгаа нь түүхэнд гуравт бичигдэх амжилт ажээ. Б.Мөнх-Оргил дахин дөрөв давахад озэки Котошогикүг ардаа хийх юм.
Дэванорюү Т.Тэмүүлэн макүүчид дэвшсэн анхны башёдоо нэг ч унаагүй тэргүүлэгчдийн эгнээнд яваа бол Ваканофүжи Т.Бөхчулуун хүнд гэмтлээс хойш хагас жилийн дараа сумод дахин барилдаж байна. Түүний хувьд санданмэгийн барууны 29-т жагссан бөгөөд хоёр даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм. Манай бөх нэгдүгээр сард мэргэжлийн сумод орж, макүшитагийн 60-аас барилдаж эхэлсэн. Эхний башёд 6:1 барилдаж, Хаврын тэмцээнд 7 даваатай макүшитад түрүүлсэн. Зуны тэмцээнд эгмээ хугалж, мэс засал хийлгэсний улмаас хоёр башё өнжөөд эргэн ирсэн нь энэ юм.
Манай
бөхчүүдийн барилдааны явцыг хүргэе.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 2-1
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 2-1
М-8 Роога А.Амарсанаа 1-2
М-9 Оошёома П.Дэлгэрбаяр 2-1
М-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох 2-1
М-13 Тошинофүжи Ө.Дэмиджамц 0-3
М-14 Дэванорюү Т.Тэмүүлэн 3-0
М-15 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1
М-Б-16 Кёкүкайюү Ш.Далайбаатар 2-1
Жюүрёо зиндаа
З-1 Чиёошома Г.Мөнхсайхан 0-3
Б-1 Онокацү Б.Чойжилсүрэн 1-2
З-12 Асахифүжи Б.Очирсайхан 2-1
Б-12 Тамашохо Э.Энхманлай 3-0
Макүшита зиндаа
Б-1 Тэншёояма Г.Отгонбат 1-1
З-13 Хокүтэнкай Г.Сүхбат 0-1
З-25 Тацүбаяма М.Буянтогтох 0-1
З-39 Тэнросэй С.Лувсангомбо 2-0
З-44 Хакүгэцүро А.Сүхбат 0-1
З-58 Госэйзан Б.Мөнх-Од /өнжсөн/
Санданмэ зиндаа
Б-6 Казэноүми Ц.Билгүүн /өнжсөн/
З-25 Саданохикари Д.Наранцогт 1-1
Б-29 Ваканофүжи Т.Бөхчулуун 2-0
Жонидан зиндаа
З-7 Жошоюү А.Сосорхүү 1-0
З-35 Хокүто М.Хүсэлбаатар 1-0