Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр, Баян сумын Засаг дарга Ц.Гантөмөр, Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбадорж нар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Гэрээний дагуу “Цэцэнс майнинг энд энержи” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн дэд бүтэц, байгаль орчин, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Тухайлбал, Зуунмод сумын тавдугаар зуухыг шинэчлэх, “Төв Чандмань” ДЭХГ-т 5000 тонн нүүрс хандивлах, оюутнуудад тэтгэлэг олгох, Баян сумын хуучин хогийн цэгийг иж бүрэн хашаажуулах, Баянжаргалан суманд үерийн хамгаалалтын далан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ.
Эдгээр ажлыг 2026-2028 онд үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд Баян сумын хуучин хогийн цэгийг 2027 оны аравдугаар сарын 15-ны дотор хашаалж, хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ.
“Цэцэнс майнинг энд энержи” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт “Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл”-ийг хэрэгжүүлж байна.