Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд шинжлэх ухаан, инновацад суурилсан сургалттай, 640 хүүхдийн суудалтай “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль нээлтээ хийлээ. Тус сургууль эхний ээлжид таван бүлэгт 163 суралцагчтай, 17 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Тус сургууль математик, байгалийн ухаан, инженерчлэл, анагаах ухаан зэрэг чиглэлээр суралцагчдын мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх сургалттай. Ингэснээр сурагчид ирээдүйд сонгосон мэргэжлээрээ дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэг, ур чадварыг ахлах ангиасаа эзэмших боломж бүрдэж байна.
Түүнчлэн хүүхэд бүрийн авьяас, сонирхол, суралцах онцлогт нийцүүлэн мэдлэг, чадварыг нь хөгжүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, бүтээлч, шинийг эрэлхийлэгч болгон төлөвшүүлэхийг зорьж байна.
“Эрдэмт ирээдүй” сургууль нээгдсэнээр Төв аймаг төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн нэг, нийт 33 ерөнхий боловсролын сургуультай боллоо. Аймгийн хэмжээнд эдгээр сургуульд 950 гаруй багш ажиллаж байна.
