Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалзжээ.
Д.Трамп даваа гаргийн орой Цагаан ордны хэвлэлийн хурлын танхимд гэнэтийн хурал хийж, уг хуралдаа Дана Уайтыг дагуулан иржээ. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрбээр UFC-гийн тэргүүнээс “Та АНУ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга болмоор байна уу?” хэмээн асуусан байна. Д.Уайт хариуд нь “Санал тавьсанд баярлалаа, эрхэм ээ. Гэхдээ би улс төрд оролцохыг хүсэхгүй байна, үгүй” гэжээ.
Харин Д.Трамп түүний хариултыг сонсоод “Сонссон зүйлдээ би бүр гайхчихлаа. За, бүгдээрээ баяртай!” хэмээн хошигносон өнгө аястай хэлээд хэвлэлийн хурлаа дуусгасан байна.
Д.Уайтад Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга болох санал тавьсан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч амралтын өдрүүдээр “Truth Social” нийгмийн сүлжээндээ бичсэн байна. Тэрбээр мөн Д.Уайтыг уг албан тушаалыг хашихыг зөвшөөрвөл Оросын тулаанч Ислам Махачев, Хабиб Нурмагомедов нарыг түүний туслахаар томилохыг санал болгожээ. Гэхдээ Д.Трамп дараа нь сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа уг саналыг “зүгээр л наргиа” байсан гэж мэдэгдсэн байна.