Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /Reuters/. Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро энэ долоо хоногт Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Абу-Даби хотод болох Украины асуудлаарх хэлэлцээнд Европын орнуудын төлөөлөгчид оролцоно гэж мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайн удахгүй дуусна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын тусгай элч Стив Уиткофф даваа гарагт буюу өнөөдөр мэдэгдэхдээ, Америкийн тал Украинд явуулж буй Оросын дайныг эцэслэх, дайны дараах аюулгүй байдлын тухай гэрээ болон хурцадмал байдлыг намжаах зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр 11 дүгээр сарын 10-11-нд Украин, ОХУ-ын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулна гэлээ.
"Европын орнуудын төлөөлөгчид хэлэлцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Францын төлөөлөгч ч мөн Абу-Дабид очиж, хэлэлцээнд оролцоно" гэж Жан-Ноэль Барро Францын RTL радиод ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
"Одоогоор Францыг хэн төлөөлөн оролцохыг би та бүхэнд хэлж чадахгүй ч манай улс хэлэлцээнд гарцаагүй оролцоно" гэж тэрбээр хэлжээ.
Харин Д.Трамп ням гарагт CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, дайн удахгүй дуусна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, энхийн хэлэлцээрийн үр дүнд Украины хилийн шугам өөрчлөгдөж болзошгүйг дурдсан байна.