Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна.
07.50 цагт: Монгол Улсын Төрийн далбааг мандуулна.
08.00 цагт: Төрийн тугийг цэнгүүлнэ.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно.
13:00 цагт: Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
15:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг-2026" монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" үзэсгэлэнгийн танхимд болно.
-Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Д.Нацагдоржийн өвөөр аялах долоо хоног” Улаанбаатар хотын нийтийн номын санд болно.
-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Абу Даби хотод Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болно.
-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.