Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Статистикийн хэлтсээс өргөн хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүний дундаж үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулан гаргасан байна.
Энэ долоо хоногт 1 кг Улаанбаатар дээд гурилын дундаж үнэ 2.9 хувиар, 1 л шингэн сүүний дундаж үнэ 9.2 хувиар, 1 кг цагаан будааны дундаж үнэ 2.3 хувиар, дизель түлшний дундаж үнэ 6.2 хувиар тус тус өсжээ. Тодруулбал, нэг кг Улаанбаатар дээд гурил 5091, 1 л шингэн сүү 3825, 1 кг цагаан будаа 4160, 1 л дизель түлш 5693 төгрөг болж нэмэгдсэн байна.
Хонины мах кг нь 22 мянга, үхрийн мах кг нь 23 мянга, элсэн чихэр кг нь 5000 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийн үнийн түвшинд байгаа ажээ. Энэ долоо хоногт А-92 бензиний үнэ нэмэгдээгүй, литр нь 4117 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд шатахууны хомсдол үүссэн хэвээр байна.