Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Байгаль орчны газраас нэн ховор болон ховор амьтдын экологи, эдийн засгийн үнэлгээг олон нийтэд танилцуулж, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэхийг иргэдэд уриалж байна.
Тухайлбал, цоохор ирвэсийг 22 сая, монгол бөхөнг 8.7 сая, хүдэрийг 5.88 сая, голын халиуг 4.6 сая, Азийн минжийг 3 сая, Алтайн чацууланг 15 мянган төгрөгөөр тус тус үнэлжээ.
Эдгээр болон бусад зэрлэг амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээс гадна хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг байна. Иймд иргэдийг ан амьтныг хууль бусаар агнахгүй байх, байгаль хамгаалах хууль тогтоомжийг мөрдөхийг аймгийн Байгаль орчны газраас уриаллаа.
Увс нуурын ай сав нь цоохор ирвэс, аргаль, янгир, голын халиу, Азийн минж зэрэг Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтдын амьдрах чухал орчин юм.
Ан амьтдын экологи, эдийн засгийн үнэлгээг салбарын яамны саналыг үндэслэн Засгийн газар тогтоодог.