Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил 79.4 хувьтай үргэлжилж байна.
Энэ онд 17.5 мянган га талбайд тариалалт хийснээс хамгийн их буюу 7.7 га талбайд малын тэжээл тарьжээ. Харин төмс 355.7 га, хүнсний ногоог 254.1 га талбайд тариалсан байна.
Одоогоор 13.8 га талбайгаас 31.696 тонн ургац хураагаад байгаа юм. Тодруулбал, төмс 3,243 тонн, хүнсний ногоо 2,392 тонныг хурааж бүрэн дуусгасан бол тосны ургамал 550 га талбайгаас 228 тонныг хураан авч, 25.2 хувьтай үргэлжилж байна.
Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тус аймгийн зургаан сумын 53,999 га атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах чиглэл өгчээ.
9,10 дугаар сард цочир хүйтэрсэн, хур тунадас бага зэрэг цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалж, намрын тариа хураалтын ажил удааширсан байдалтай байна.