Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг дотоодын хамгийн тэмцээн болох үндэсний дээд лиг “Аса арена”-д энэ сарын 6-ны баасан гарагт эхэлнэ.
2026-2027 оны шинэ улиралд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн улирлын аварга М.Цэрэнбаатар ахлагчтай “Төв Миг волвес”, дэд аварга “Алтайн барс”, хүрэл медальт “Дархан Могулс” болон “Минтонетт Говь”, “Мазаалай”, “Натур Бакс”, “Мегастарс”, “Эс Жи Хокс” гэсэн найман баг өрсөлдөхөд бэлэн болсон байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн улирлын аварга Д.Эрдэнэбулган ахлагчтай “Минтонетт Говь”, дэд аварга “Хобби Эйс”, хүрэл медальт “Хөвсгөл 7 Од”-оос гадна “Дархан Могулс”, “Хилчин”, “Уурхайчин”, “Хашхан”, “Неосити Финикс” баг аваргын төлөө өрсөлдөх юм. Эхний гурван өдрийн тоглолтын хуваарийг хүргэе.
Арваннэгдүгээр сарын 6, баасан гараг
17:00 цагт: Минтонетт Говь-Хобби Эйс /эм/
19:30 цагт: Төв Миг Волвес-Алтайн барс /эр/
Арваннэгдүгээр сарын 7, бямба гараг
12:00 цагт: Хөвсгөл 7 Од-Неосити Финикс
14:30 цагт: Натур Бакс-Эс Жи Хокс
17:00 цагт: Дархан Могулс-Уурхайчин
Арваннэгдүгээр сарын 9, даваа гараг
14:30 цагт: Алтайн барс-Хасу Мегастарс
17:00 цагт: Минтонетт Говь-Хилчин
19:30 цагт: Дархан Могулс-Мазаалай гэсэн тоглолт болох хуваарь гарчээ.
Дээд лигийн тоглолтын нээлтийн хоёр өдрийн тоглолтыг "Аса арена"-д зохион байгуулах бол энэ сарын 9-ний даваа гаргаас Спортын төв ордонд үргэлжилнэ. Тасалбарыг www.talon.mn сайтаар худалдаж байгаа бөгөөд 10-80 мянган төгрөгийн үнэтэй аж. Тоглолтуудыг NTV, “NSports” телевизээр эх орон даяар шууд дамжуулна.