Баруун, зүүн аймгуудын нутгаар аадар бороотой байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, өнөөдөр буюу энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
2119 дня