Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг давжээ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Орхон, өврийн Онги, Таац, Түй, Цагаантуруут, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгджээ.
295 дня