Ихэнх нутгаар энэ сарын 23-наас хүйтэрнэ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад буюу энэ сарын 20, 21-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч энэ сарын 22-ноос баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
430 дня