“Mongolia Mining”-д 20-иод орны 100 гаруй байгууллага оролцохоор бүртгүүлжээ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбарын уламжлалт “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн энэ сарын 3-5-нд болох гэж байна. Салбарын техник, технологийн гол чухал үйл ажиллагаанд ордог “Mongolia Mining”-гийн 12 дахь удаагийн үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуул, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, зөвлөх үнэлгээний компаниуд, хөрөнгө оруулагч болон эдгээр салбарт оролцоо бүхий 200 орчим бизнесийн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах талаар зохион байгуулагчдаас мэдээллээ.
532 дня