Трамп, Путин нар утсаар ярьжээ
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины дайныг хурцатгахгүй байхыг түүнд зөвлөсөн гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж ням гарагт Ройтерс агентлагт мэдээлжээ. Ерөнхийлөгч Жо Байден Украиныг үргэлжлүүлэн дэмжихийг Д.Трампад уриалахаар төлөвлөж буй үед талууд утсаар ярьсан байна.
226 дня