Армийн генерал То Лам Вьетнамын Ерөнхийлөгчөөр сонгогджээ
ХАНОЙ, 2024 оны тавдугаар сарын 22 /VNA/. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний ассамблейн /нэг танхимтай парламент/ 15 дахь удаагийн сонгуулийн 7 дугаар чуулганаар эрх баригч Вьетнамын Коммунист намын /ВКН/ Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Олон нийтийн аюулгүй байдлын сайд, армийн генерал То Ламыг шинэ Ерөнхийлөгчөөр сонголоо.
403 дня