Барууны улс орнууд Жиддагийн хэлэлцээний үр дүнг сайшаажээ
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын Холбооны /ЕХ/орнуудын эрх баригчид болон Европын зарим улсын удирдагчид Саудын Арабын Жидда хотноо болсон Украины асуудлаарх хэлэлцээний үр дүн болон 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг Украины тал хүлээж авсан явдлыг сайшаалаа. Ойрын үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцэнэ гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гуравдугаар 12-ны мягмар гарагт шилжих шөнө мэдэгджээ.
101 дня