БАЯН-ӨЛГИЙ: Хуванцар хог хаягдлуудыг цуглуулж, боловсруулалт хийхээр ажиллаж байна
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Казос" компани хаягдал хуванцар, гялгар уут цуглуулж байна. Одоогийн байдлаар иргэд хаягдал хуванцрыг өөрсдөө авч ирж тушаасан тохиолдолд нэг кг-ыг нь 150 төгрөгөөр, компанийн ажилчид тухайн айлд өөрсдөө очиж ачих тохиолдолд 100 төгрөгөөр тус тус үнэлж авч байгаа аж.
712 дня