СЭЛЭНГЭ: Ахлах ахлагч Г.Гантогтох 5 удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ
Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн гал унтраах авто машины жолооч, ахлах ахлагч Г.Гантогтох 2010, 2012, 2014, 2015, 2017-2018 онд нийт таван удаа Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Өмнөд Судан, Афганистан, Катар улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.
2 дня