“Алтан шипи” хөнгөн атлетикийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэв
Архангай /МОНЦАМЭ/. “Алтан шипи” хөнгөн атлетикийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт өнөөдөр эхэллээ. Тэмцээн анх удаагаа Архангай аймагт болж байгаа бөгөөд дэлхийн аваргын медальт тамирчин Т.Цэрэндолгор, н.Дамдинжав, МУ-ын рекорд тамирчин Н.Энхбаатар, Дамдинсүрэн, ахмад тамирчин н.Цэрэн, н.Оюунцэцэг нарын эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан алдарт тамирчид оролцож байгаа юм.
2648 дня