ХХЕГ гэрээт хилчнийг шалгаруулан авч байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХЕГ-ын Цэргийн сахилга, албаны зохион байгуулалтын хэлтсийн офицер, хурандаа Ц.Эрдэнээс тодрууллаа. ХХЕГ-ын даргын тушаалаар “Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах журам”-ын дагуу гэрээт хилчний албыг зохион байгуулж байна. Гэрээт хилчний алба хаах сонирхлоо илэрхийлсэн хугацаат цэргийн алба хаагч, иргэдийг цэргийн гэрээт алба хаагчаар сайн дурын үндсэн дээр журмын дагуу бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, сэтгэл зүйн байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалт явуулж, сургалтад хамруулж байна.
2405 дня