Шадар сайд өвөлжилийн бэлтгэлтэй холбогдуулан тодорхой даалгаврууд өглөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөсгөл аймагт Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаатай танилцлаа. Тус аймгийн хувьд 15 мянга 270 гаруй өрхийн 589 мянган толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс малчдын хүчээр 214 мянга 862 тн байгалийн хадлан, 14 мянга 324 тн давс, хужир, шүү, 366 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2554 дня