Шинэ жилийн баяраар осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж, байгууллага, олон нийтийн хүрээнд арга хэмжээ нэмэгдэхийн сацуу зохион байгуулалттай гэмт хэрэг, зөрчил ихэсдэгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс удаа дараа анхааруулсаар байна. Өнөөдөр тус хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтарсан ойрын үеийн гэмт хэрэг, бэртэл, ослын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
2750 дня