ДАРХАН-УУЛ: Ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн төрийн байгууллагуудад өргөмжлөл гардуулав
Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд харьяа салбартаа болон
орон нутагтаа ажил, үйлчилгээгээрээ тухайн онд хэрхэн ажилласныг дүгнэж
шилдгүүдээр тодорсон тэргүүний хамт олныг шалгаруулсан аж. Тодруулбал Монгол Улсын хууль, тогтоомжоор
хүлээсэн чиг үүрэг, аймаг, орон нутгийн 2023 онд дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг
хэрэгжүүлсэн байдал, хяналт, шинжилгээ, үнэлгээний 2023 оны үйл ажиллагааны үр
дүн, өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг харгалзан үздэг аж.
52 дня