ДОРНОД: “Дэлхийн зөн” ОУБ-аас хүүхдийн төлөө урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” ОУБ-аас Дорнод аймагт хүүхдийн сайн сайхны төлөө урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, аймгийн төв Хэрлэн сум, Баянтүмэн, Чойбалсан суманд 10-12 жилийн турш урт хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт энэ сарын 13-нд гарын үсэг зурлаа.
611 дня