Уяач нарт газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ
Дорнод/МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Мянганы зам дагуу байрлалтай Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутагт баруун аймгаас чиглэлтэй олон тооны малчид хууль бусаар ирж суурьшсаар байна. Тухайлбал, Цагаан-Овоо сумын нутаг Тосон хулстайн байгалийн нөөц газарт олон мянган адуутай уяачид хууль зөрчин суурьшиж байсныг өнгөрсөн сард Дорнод аймгийн Засаг дарга ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажиллаж, хяналт шалгалт хийсэн юм.
2152 дня