Сар шинийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа
Ховд/МОНЦАМЭ/ Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтаж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас “Архигүй-цагаан сар” тэмдэглэх уриалга гаргаж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор “Цагаан сар-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
2346 дня