Хүнсний ногооны тариалалтыг 2 мянган га-гаар нэмэгдүүлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ онд улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэх талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдэж байна. Энэ жил 386 мянган га талбайд үр тариа тариалах талаар тэрбээр мэдээлсэн. 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, нийтдээ 560 гаруй мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна. Мөн 341 мянган га-д дараа жилийн тариалалтад зориулсан уринш боловсруулалт хийх юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.
1043 дня