Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвараас Хөсөг трейдийн баруун урд тал хүртэлх 1.3 км авто замыг хааж, засна.
9 дня