“Хасын хүлэгүүд” Зүүн Азийн супер лигийн гурав дахь ялалтаа байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-06 10:30:29

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Зүүн Азийн супер лигт тоглож буй Монголын лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” хэсгийн гурав дахь ялалтаа байгуулав.


Солонгосын лигийн аварга “Эл Жи Сэйкерс”-ийг өчигдөр талбайдаа хүлээн авч 28 онооны зөрүүтэй буюу 105:77-гоор буулган авлаа. Ингэснээр хэсэгтээ 3-0 гэсэн амжилттай цорын ганц баг хэвээр үлдэж байна. Уг тоглолтод Одиги 32, Иан Миллер 29, А.Азбаяр 14, Б.Барсболд, Ч.Ихбаяр нар тус бүр найм, С.Биндэръяа зургаа, Э.Түшиг, Ч.Тэмүүлэн нар тус бүр дөрвөн оноо авчээ. “Хүлэгүүд” багаараа 40 самбар, 23 дамжуулалт, 10 бөмбөг таслалт, нэг хаалт гүйцэтгэсэн байна.


Тэд одоо Японы “Алварк”-ийг талбайдаа хүлээн авахаас гадна Солонгос, Тайваньд зочилж тоглох хуваарьтай байгаа. Одоогийн байдлаар Иан Миллер оноо авалтаар хоёрдугаарт, А.Азбаяр хаалтаар гуравдугаарт, Одиги самбарын үзүүлэлтээр тавдугаарт жагсчээ.












Связанные новости