Монгол эмийг Энэтхэгийн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь өнөөдөр МҮХАҮТ-д болсон Монгол-Энэтхэгийн бизнес форум байлаа. БНЭУ-ын ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан тус форумд 200 гаруй бизнес эрхлэгч оролцов.
1969 дня