Баянзүрх дүүргийн "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" зөвлөлгөөн боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн дүүргүүд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" анхдугаар зөвлөлгөөнийг хийсээр байна. Баянзүрх дүүрэг нь 336,932 мянган хүн амтай, 94,971 мянган өрхтэй, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд олонтой нийслэлийн хамгийн том дүүрэг юм. Дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 118,250 мянган авто машин болон бусад авто машин замын хөдөлгөөнд оролцдог.
2664 дня