ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн багш нар цол нэмэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны ахлагч бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, хошууч Ж.Алтанхуягт хугацааны өмнө дэд хурандаа, тус сургуулийн багш, ахлах дэслэгч Ю.Ганзоригт хугацааны ахмад цол олгосныг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал гардууллаа.
2846 дня